Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: Жүжигчин Б.Амарсайхан

Бичлэг: Жүжигчин Б.Амарсайхан "Хүүхэд хүчирхийллийн эсрэг аавууд ...Жүжигчин Балжиннямын Амарсайхан бол монголын шинэ цагийн кино урлагт кино жүжигчний хувиар дагнан замнаж амжилтад хүрсэн цөөн хүний нэг. Нетфликсийн “Марко Поло” цувралын 12 гол дүрд нийт 1500 гаруй жүжигчин өрсөлдсөн дүрийн сонгон шалгаруултанд хувиараа оролцон тэнцэж монгол жүжигчин Холливуд руу гарах анхны шанг татсан, “Азийн олон улсын кино наадам”-ын хүндэт таван гишүүний нэгээр сонгогдсон билээ. Ингээд түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

Миний багш надад “Амраа чи сайн жүжиглэе гэж битгий бодож байгаарай, үнэн жүжиглэе, үнэн амьдаръя л гэж зорьж байгаарай” гэдэг байсан. Миний хувьд дүр бүтээхдээ киноны өгөгдсөн нөхцөл дотор үнэн амьдрахыг л хичээдэг.

Тайзан дээр чухам яахаа мэдэхгүй юм. Харин кино жүжигчний хувиар бол өөрийгөө бэдэрч, суралцаж яваа хүн.

Хүн өөрөөсөө өөр дүр бүтээнэ гэж бараг байдаггүй. Театрын тайзан дээр бол хүн өөрөөсөө өөр царайтай, бүр өөр дуу хоолойтой ч дүр бүтээж болдог. 

Хүний анхдагч зорилго сайхан амьдрах байдаг байх. Хүн хүний сайхан амьдрал өөр. Миний хувьд сэтгэл амар тайван, тайван, өрнүүн бүтээмжтэй амьдрал сайхан. Хүн өөрийгөө таньж мэдээд нийгмийн эргэлтэд орж амьдралаа авч явахын тулгуур нь мэргэжил болж таардаг.

Хүний сэтгэлийг хамгийн амар тайван, тав тухтай байлгадаг зүйл нь бол гэр бүл, хүний хань. 

Цаг хугацааны надад өгсөн хамгийн том олз юу вэ гэж үү? Өөрөө өөрийгөө илүү таньж мэдэж байгаа нь хамгийн том олз юм даа.

Өнөөдөр бид хүн амынхаа тоотой харьцуулахад олон их сургуультай байна. Хүсэл мөрөөдлөө дагаж мэргэжилээ сонгохоос илүүтэй их сургуульд орох л хэрэгтэй гэсэн хандлага нийгэмд түгээмэл байна. Залуу хүн нийгмийн захиалга болж биш өөрөө өөрийнхөө захиалгаар амьдрах учиртай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид