Улаанбаатар 1c

Сидней -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн үеэр нас барсан иргэний талаар УОК мэдэгдэл гаргалаа

Сидней -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр оройн 22:50 цагт “Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан юм. Тэгвэл тус нислэгээр зорчиж явсан өндөр настай нэг иргэний биеийн байдал хүндэрч нас барсан тухай мэдээлэл цацагдсан гарсан билээ. Энэ талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас иргэд, олон нийтэд хандан мэдэгдэл гаргасан байна. 

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчиж байсан Монгол Улсын иргэн нислэгийн үеэр нас барсан харамсалтай явдал гарлаа.

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб энэхүү мэдээллийг нисэх онгоцны ахмадаас хүлээн авсан даруйд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон ажиллаж байна.

Талийгаачийн ар гэрийн хүсэлт, уй гашуу тохиосон энэ хүнд цаг үеийг нь хүндэтгэн үзэж, иргэд, олон нийтийн зүгээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.

Улсын онцгой комиссын Шуурхай штабын зүгээс талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид