Улаанбаатар 1c

Гималайн нуруун дахь сөргөлдөөний цаана

Дэлхий:
NPost.mn
2020-07-31 10:29

Энэтхэгийн Агаарын хүчин өчигдөрхөн “Rafale” загварын таван сөнөөгч онгоц худалдаж авсан нь Энэтхэг, Хятадын хилийн мөргөлдөөн нэлээд хурцдаж ирсний баталгаа болов. Энэтхэгчүүд Францаас байлдааны 36 онгоц худалдаж авах гэрээг аль 2016 онд хийсэн нь Зөвлөлтийн үеийн зэр зэвсэгтэй Агаарын хүчнээ шинэчлэх бодлогынх нь нэг хэсэг байсан ч мөнхүү гэрээг 2018 онд дахин шинээр байгуулж, нийт 110 онгоц худалдаж авахаар болсон нь цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гэж тухайн үед ажиглагчид үзэж байлаа. 

Тэдний таамаг ортой байсныг өнгөрсөн зургадугаар сарын дундуур Энэтхэг, Хятадын хил дээр зэвсэгт мөргөлдөөн болж Энэтхэгийн 20, Хятадын 43 цэрэг амь үрэгдсэн явдал харуулсан билээ. Тэгэхээр энэхүү хилийн мөргөлдөөн гэнэтийн явдал биш байв. Энэ нь Гималайн нурууны хэсэгхэн нүцгэн газрыг хоёр улс булаацалдсан хэрэг төдий биш, харин олон арван жилийн өмнөөс эхэлсэн Азийн хоёр их гүрний бүс нутагтаа хүч нөлөөгөө бэхжүүлэх гэсэн стратегийн зөрчлийн ердөө хэсэгхэн ил тулаан юм. Харин энэхүү зөрчил сүүлийн үед хурцадсан нь Хятадын хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачилгыг Энэтхэгийн тал дэмжээгүйг Бээжингийн эрх баригчид “шийтгэхийг” хүсэж байгаатай холбоотой гэж шинжээчид таамаглаж байна. 

Олон арван цэргийн аминд хүрсэн дээрх зэвсэгт мөргөлдөөн болсон газарт өдгөө хоёр улс цардмал болон төмөр зам барихаар уралдаж буй нь ч ердийн нэг сөргөлдөөн, өрсөлдөөн гэхээсээ хүчний тулаан юм. Нийт 255 км урт Дарбук-Шьок-Даулат-Бег-Олдийн зам (DSDBO) нь Гималайн нурууны хөтөл, даваануудыг ороосоор дэлхийн хамгийн өндөрт буюу далайн түвшнөөс дээш 5000 гаруй метрт орших Ладак мужийн нутаг дахь онгоц буух зурваст хүрдэг агаад бараг 20 жилийн бүтээн байгуулалтын эцэст өнгөрөгч оны сүүлчээр ашиглалтад оржээ. Тус бүс нутагт Энэтхэг, Хятадын аль аль нь хөрөнгө хүчээ харамлаагүй. Хятадууд DSDBO-ийн төслөөс бүр 10-аад жилийн өмнө Энэтхэгийн хилийн ойролцоо зам тавьж эхэлсэн байдаг. Харин Энэтхэгийн тал амьдран суухад тохиромжгүй, үржил шим муутай, эрс тэс уур амьсгалтай, он удаан орхигдож мартагдаад байсан умардын хязгаар нутгийнхаа дэд бүтцийг хөгжүүлэхэд гойд анхаарч эхэлсэн нь нэг талаар эдийн засгийн өсөлт хөгжилтэй нь холбоотой мэт боловч нөгөө талаар Хятадтай өөр аргаар өрсөлдөж чадахгүйгээ ойлгож ухаарсных юм. 

1962 онд хоёр улс хилийн зөрчил мөргөлдөөн, газар нутгийн маргаанаас болж дайтаад авсан. Харин тэр үеийн Хятадаас ялгаатай нь одоогийн Хятад улс Энэтхэгийнхээс тав дахин их ДНБ-ий эргэлттэй, батлан хамгаалахын салбарт ч, техник технологийн салбарт ч, ерөөс дэлхийн геополитикийн талбарт ч их хүчин болжээ. Тиймээс ч дэд бүтцийн хүчээр, хүний олноор, саяхан л гэхэд зүүн хязгаарын Жарканд мужийн нутагт 12 мянган ажилтныг зөвхөн зам бариулахаар илгээсэн шигээ алсыг харсан бодлогынхоо үрээр Хятадыг сөрж зогсохоор чармайж байна. Энэтхэгийн эрх баригчид Хятадтай хилийн маргаантай байгаа хэсэгтээ стратегийн 73 зам, 125 гүүр барих зорилт тавьсны 35 нь одоогоор ашиглалтад орсон юм уу, ид баригдаж байна гэсэн мэдээ бий. Энэ оны сүүлч гэхэд үүн дээр 11 зам нэмэгдэх төлөвтэй байна. Мөн стратегийн ач холбогдолтой гэх төмөр замын есөн ч чиглэл шинээр нэмж барихаар төлөвлөжээ. 

Бээжингийн албаныхан ч бас гар хумхин суусангүй. Тэртээ 1950-иад оны эхэн үеэс Гималайн бүс нутагт зам барьж эхэлсэн хятадууд Шинжаан-Төвөдийн хурдны замаа G219 хэмээх Үндэсний их хурдны замтайгаа холбохоор ажиллаж буй нь Энэтхэгийн хилийн зурвасын яг хажуугаар өнгөрөх юм. Хилийн ойролцоо баригдах хэд хэдэн төмөр зам нь ч улс төрийн хувьд Энэтхэгийн хамгийн “эмзэг” бүс нутгуудын хажуугаар дайран өнгөрөхөөр байна. Ингэж үзвэл хилийн зурвасны наана, цаана шинээр баригдаж буй хэдэн арван зам, төмөр зам, гүүрнээс болж хоёр орны цэргүүд ахин мөргөлдөж, харилцан гал нээлцэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэр болтол Азийн хоёр их хүчний тулаан өнөөхөндөө дэд бүтцийн “дайн”-аас үл хэтрэнэ гэж ажиглагчид таамаглаж байна. Энэтхэгийн Агаарын хүчний шинэхэн “Rafale” онгоцууд ч нэг хэсэгтээ агаарт хөөрөхгүй болов уу. 

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Zochin
    Enetheg denduu hotsrogdson, shashindaa avtsan, soyoliin niigmiin huvisgalaad boloogui , emegteichuudee doosh ni hiisen, garaaraa hooloo iddeg, hotuud ni hogjilgui, zavaan geh met.
    2020 оны 08 сарын 03
  • Chinoo
    Manai mongoloos heden tsereg tend ni tavichuul muusain hitaduudiig buur barij avchiraj irj bgad shidej toglondo 😂
    2020 оны 08 сарын 03 | Хариулах
  • Тэгээд яахын үхрийн махаа явуулах юмуу Тэд иддэггүйшдээ Хөрш биш хол бдг улстай найрсаггүй гд яахын Хөрш орнууд угаасаа л нэгэндээ муу бдгшдээ
    2020 оны 08 сарын 03
  • Индии
    Эртнээс. Энэтхэг улстай. Найрсаг. Байсан. Монголчууд. Тэгэхээр. Энэтхэг. Улс. Манай улсын. Холбоотон л. Гэсэн үг.
    2020 оны 08 сарын 03 | Хариулах
    • Тэгээд яахын үхрийн махаа явуулах юмуу Тэд иддэггүйшдээ Хөрш биш хол бдг улстай найрсаггүй гд яахын Хөрш орнууд угаасаа л нэгэндээ муу бдгшдээ
      2020 оны 08 сарын 03
  • Индии
    Эртнээс. Энэтхэг улстай. Найрсаг. Байсан. Монголчууд. Тэгэхээр. Энэтхэг. Улс. Манай улсын. Холбоотон л. Гэсэн үг.
    2020 оны 08 сарын 03 | Хариулах
    • Zochin
      Enetheg denduu hotsrogdson, shashindaa avtsan, soyoliin niigmiin huvisgalaad boloogui , emegteichuudee doosh ni hiisen, garaaraa hooloo iddeg, hotuud ni hogjilgui, zavaan geh met.
      2020 оны 08 сарын 03
  • Индии
    Эртнээс. Энэтхэг улстай. Найрсаг. Байсан. Монголчууд. Тэгэхээр. Энэтхэг. Улс. Манай улсын. Холбоотон л. Гэсэн үг.
    2020 оны 08 сарын 03 | Хариулах
  • Индии
    Эртнээс. Энэтхэг улстай. Найрсаг. Байсан. Монголчууд. Тэгэхээр. Энэтхэг. Улс. Манай улсын. Холбоотон л. Гэсэн үг.
    2020 оны 08 сарын 03 | Хариулах
  • Mgl
    Enethegiig bvh talaaraa demjij bn hujaatai nvvlgeltseed ehlvvl ulsaa tsewerleh min hujaaruu n yawuuldag bhdaa
    2020 оны 08 сарын 03
  • Kz
    Hujaanuud uheesei
    2020 оны 08 сарын 03 | Хариулах
  • гангаа
    хоорондоо алалцаад өг! гэмээр байна
    2020 оны 08 сарын 03 | Хариулах
  • Уншигч
    Энэ 2 хоорондоо нэг сайн үзэдцээсэй.Энэтхэгчүүд мундаг байх болтугай
    2020 оны 08 сарын 02 | Хариулах
    • Mgl
      Enethegiig bvh talaaraa demjij bn hujaatai nvvlgeltseed ehlvvl ulsaa tsewerleh min hujaaruu n yawuuldag bhdaa
      2020 оны 08 сарын 02
  • Монгол
    Энэ2 уул нь сайн үзэлзээд авбал дэлхийн, хүн ам зүй, эдийн засагт хэрэгтэй юм байгаамдаа.
    2020 оны 08 сарын 01 | Хариулах
Нийтлэлчид