Улаанбаатар 1c

Тусгаарлалтад байгаа иргэний шидсэн тамхийг авсан гурван иргэнийг тусгаарлажээ

ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга хурандаа Н.Лхагвасайхан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Нийслэлийн 31 байршилд 2228 иргэн, орон нутгийн хувьд таван аймгийн 9 байршилд 351 иргэн тусгаарлах байранд байна. Эдгээр иргэдийн зарим нь тусгаарлах байранд зөрчил гаргалаа. Тухайлбал Төв аймгийн Батсүмбэр сум Баянхангай амралтын газар тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэм зөрчиж долдугаар сарын 18-ны өдөр архидан согтуурсан. Мөн Энхсаран сувилалд тусгаарлагдсан иргэн Х, Б нар долдугаар сарын 22-ны өдөр архидсан.

Харин Эрхэс зочид буудалд тусгаарлагдсан иргэн О долдугаар сарын 26-ны өдөр  дөрвөн давхрын цонхоор тамхи шидэж, Иргэн Н, Б, Б нар авч байсныг эргүүл хамгаалалтын ажилчид илрүүлж, ХӨСҮТ-ийн машинаар Алтай зочид буудалд хүргэсэн. Тэднийг тусгаарлалтад байгаа хүнтэй хавьтсан гэж үзэн тусгаарласан"гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид