Улаанбаатар 1c

Байгаль хамгаалагчдыг 210 ширхэг мотоциклоор хангав

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын төсвийн хөрөнгөөр 400 сая гаруй төгрөгийн үнэ бүхий ZS200-6 нүүдэлчин маркийн 210 ширхэг мотоциклийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэр бүхий 24 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчид, 21 сав газрын захиргаадад гардуулан өглөө.

Албаны мотоциклоо гардан авсан Хан-Хэнтий УТХГ-ын Туул хэлтсийн ахлагч Ж.Бекбаатар

 “Байгаль хамгаалагчид бид өдөр бүр олон бартаатай замаар мотоциклтой явдаг. Бидний өмнө нь хэрэглэж байсан мотоцикл 150 мотортой, жижиг хэмжээтэй, хүчин чадал багатай учраас шавар, намагтай замд саатах, эвдрэх гэх мэт хүндрэлүүд үргэлж тохиолддог байсан.

Харин өнөөдөр бидэнд гардуулж байгаа энэ мотоцикл нь хүчин чадал, туулах чадвар сайтай, хэмжээний хувьд ч өндөр гэх мэт албаны үүрэг гүйцэтгэхэд шаардлага хангах юм. Салбарын удирдлагууддаа баярлаж байгаагаа дамжуулъя” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид