Улаанбаатар 1c

Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Нью-Йоркийн биржид алтны ханш өчигдөр бүх цаг үеийн хамгийн өндөр ханш тогтоолоо.

Алтны спорт ханш нэг унц нь 1.0 хувиар өсөж 2.06 мянган ам.долларт хүрсэн бол алтны фючерс ханш унц нь 2.07 мянган ам.долларт хүрчээ.

Дэлхий даяар коронавируст цар тахлын нөхцөл байдалд байгаа нь ийнхүү алтны ханшийг өсгөх гол шалтгаан болсон юм.

Ийнхүү өнгөрсөн сар гаруйн хугацаанд дараалан өссөр ийнхүү түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.

Зөвхөн энэ жилийн тухайд л гэхэд алтны ханш 35 хувиар өсөөд байна.

Дэлхийн алтны зөвлөлөөс алтны ханш түүхэн дээд хэмжээндээ хүрсэн ч огцом унах эрсдэлтэйг анхаарууллаа.

Эх сурвалж: Zindaa.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид