Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: Хууль зүйн Сайд асан Х.Тэмүүжин

Хууль Зүйн Сайд асан Х.Тэмүүжингийн хэлсэн эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Уучлаарай сэжигтэн буюу сэжиг таамаг гэдэг мөрдөгчийн толгойнд үүсч байгаа төсөөлөл болохоос хүний эрх зүйн статус биш.

Зорилтоо өөрчилсөнтэй холбоотой чиг үүрэг өөрчлөгдөж байгаа. Үүнийг дагаад зохион байгуулалт өөрчлөгдөнө. Зохион байгуулалтыг дагаад хэрэгсэл өөрчлөгдөж байна. 

 Цагдаа нар амь насаараа эрсдэхүйц аюултай нөхцөлд албан үүргээ гүйцэтгэдэг боловч тэр нөхцөлдөө таарсан хөдөлмөрийн аюулгүй байдлаар хангагдаагүй. 

Яах аргагүй хаалттай, мэдээлэл нь хязгаарлагдмал нөхцөлд арга тактик нь нарийвчилсан нууц шаарддаг гэмт хэргүүд бий.

 Шүүн таслах ажиллагаатай холбоотой гэмт хэргүүд бий. Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, гэрчийг заналхийлэх зэргийг таслан зогсоох ажлыг Тахарын алба хийнэ. 

 Шүүхийн шийдвэр гараад хорих ял, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэн нь тусдаа байна.

Энэ бүгдийг зогсоохын тулд хуульд нэг үг, үсэг солих биш тогтолцоогоор нь бүтнээр нь өөрчлөхөөс өөр аргагүй.

Хуулийн байгууллагын ажилтанд эрх мэдэл байна. Хүний амьдралыг юу ч болгож мэдэх эрх мэдэл байна.

Анх бизнес эрхлэгч, улстөрчид "би хуулийн байгууллагыг худалдаж авч байна" гэж бодож байсан бол одоо хуулийн байгууллага нь тэр хүмүүсээ аалзны тор шиг бариад авчихсан сууж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид