Улаанбаатар 1c

Томилгоо үргэлжилсээр байна

Нийгэм:
NPost.mn
2020-08-07 17:13

Дотоод хэргийн их сургуулийн зарим удирдах албан тушаалтан ажлын байранд согтуурсан талаар мэдээлэл Засгийн газрын 11-11 төвд мэдээлэл иржээ. Зохих журмын дагуу Хууль зүй дотоод хэргийн яам шалгах ажиллагаа явуулж байгаа бололтой. Тодруулбал ДХИС-ийн их сургуулийн дэд захирал, сургалт хариуцсан захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, ахлагчийн сургуулийн захирал нар хууль зүй дотоо хэргийн сайд агентлаг байгууллагуудын танилцаж ДХИС-аар ирээд явсаны дараа энэ албан өрөөндөө архидан согтуурч хоорондоо маргалдсан үйл явдал болжээ.  Шинэ бүрэлдсэн Засгийн газар олон яам, агентлагийн томилгоо хийгдэж байгаа үед ийм сахилга хариуцлага алдсан тохиолдол гарсан тул ХЗДХЯ-аас шалгах үүрэг өгсөн бололтой. Тус сургуулийн Дотоод хяналт, шалгалтын албанаас дээрх үүргийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлж холбогдох албан тушаалтнуудаас тайлбар гаргуулжээ.

Дотоод хэргийн их сургууль нь хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах  чиг үүрэгтэй байгууллагын боловсон хүчнийг бэлтгэдэг томоохон сургууль бөгөөд энэ сургуулийн удирдлагаар цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд ажиллаж байсан юм.

Засгийн газар, ерөнхий сайдын зүгээс сахилга хариуцлагыг сайжруулах талаар сануулсаар байтал ийнхүү ёс зүйгүй үйлдэл гаргасан генералын албан тушаал горилж байгаа цагдаагийн хурандаа нар дунд ЦЕГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх үедээ архидан согтуурч ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан талаар цагдаагийнхан ярьдаг.

2019 оноос хойш тус сургуулийн захирлаар хошууч генерал Ш.Лхачинжав ажиллаж байгаа юм. Хошууч генерал Ш.Лхачинжав нь Хил хамгаалах байгууллагад цэргийн алба хааж, ахлагчаар ажиллаж байгаад Хилийн цэргийн дээд сургуулийг 1998 онд онц дүнтэй төгсөж байсан. Мөн цэргийн алба хаагчдын дунд зохиогддог “Супер офицер” тэмцээнд удаа дараа түрүүлж, шат дараалан албан тушаал ахиж байсан хүчний байгууллагын бэлтгэгдсэн офицер юм.

11-11 төвийн мэдээллийн энэ линкээр үзнэ үү.

https://11-11.mn/ticket/2007206095/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид