Улаанбаатар 1c

Энэхүү бүтээл нь дан ганц миний биш монголчуудын соёлын үнэт өв юм

Энэ жил монголын нууц товчооны 780 жилийн тэгш ойн баяр болж байгаа билээ. Тэр ч утгаараа Монголын нууц товчоог 180 метр урт торгон дээр гараар оёж урлаад 10 гаруй жил болж байгаа Тангадын Сумъяа гуайн гэрт бид бүхэн зочилж түүний 2 жилийн дотор хийсэн бүтээлийнхэн талаар сонирхсон юм

Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний сод бүтээл Монголын нууц товчоог 180 метр урт торго дээр урлан гэдэг тийм ч амархан зүйл биш. Харин энэхүү гайхамшигт бүтээлийг хийж чадсан Сумъяа гуайн хувьд цэцэрлэгийн багш мэргэжилтэй ч бага байхдаа эмээ ээжтэйгээ ойр байж монгол дээл, монгол гэрийн дээвэр туурга оёох ажилд нь тусалдаг байсан нь хожим нь ийм сайхан их эрдэм болсон байна.

Бүтээл төрөөд хэдийнээ арав гаруй жил болжээ. Энэ хугацаанд монголчуудад дэлгэн таниулах ажил хийсэн ч төдийлөн сэтгэлд нийцтэй орчинд тухтай дэлгэх боломж гарч ирээгүй байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид