Улаанбаатар 1c

$100 тэрбумын босгыг давсан хөрөнгөтэй гуравхан хүн байна

Дэлхий:
NPost.mn
2020-08-08 17:52

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн сүүлийн өдрийн арилжааны үеэр Фэйсбүүк компанийн хувьцааны үнэ өсөж, гүйцэтгэх захирлынхаа хөрөнгийн хэмжээг анх удаа $100 тэрбумд хүргэжээ.

Марк Зукербэргээс өмнө зөвхөн Амазоны гүйцэтгэх захирал Жэф Безос, Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтс хоёр $100 тэрбум давсан хөрөнгөтэй байв.

Зукербэрг нь дэлхийн хамгийн том сошиал платформ Фэйсбүүкийн 13 хувийг эзэмшдэг. Цар тахлын үеэр хүмүүсийн хоорондоо зайнаас харилцах хэрэгцээ нэмэгдсэн нь түүний хөрөнгийг өсөхөд нөлөөлжээ.

Саяхан бас тус компани Хятадын TikTok үйлчилгээтэй ижил төстэй Reels үйлчилгээг Инстаграм сүлжээндээ нээсэн нь хувьцааны үнэ өсөхөд нөлөөлсөн байна.

Зукербэрг өмнө нь Фэйсбүүкт эзэмшдэг хөрөнгийнхөө 99 хувийг амьдралынхаа туршид буяны үйлсэд зарцуулахаа мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: Business Insider

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Гайхалтай сайхан амьдрал
    2020 оны 08 сарын 09 | Хариулах
Нийтлэлчид