Улаанбаатар 1c

160 мянган тонн улаан буудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлжээ

2020 он гарсанаас хойш цар тахалтай холбоотой Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 5 хууль батлагдсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын 2 тогтоол батлагдан гарсан.

Үүнд: 

• 2020 оны дөрөвдүгээр сарын 09-ны өдрийн хуулиар 2020 оны хаврын тариалалтад шаардагдах 15.0 /арван таван/ мянган тонн улаан буудайн элит үр, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160.0 /нэг зуун жаран/ мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тос импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн.
• Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 154 дугаар тогтоолоор Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх улаанбуудайн үр, хүнсний улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосны жагсаалтыг баталсан.
• 2020 оны дөрөвдүгээр сарын 09-ны өдрийн хуулиар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. 
• Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх Коронавируст  цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан.
• 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар уг хуулийн 7.1.15-д заасан нөөц бүрдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүнийг импортлоход түүнчлэн дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсөн байна. 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид