Улаанбаатар 1c

Хөл бөмбөгийн үндэсний дээд лигийн долоо дугаар тойргийн тоглолтын фото мэдээ

Спорт:
NPost.mn
2020-08-10 13:27

Хөл бөмбөгийн үндэсний дээд лигийн долоо дугаар тойргийн тоглолтууд амралтын өдрүүдээр явагдаж өнгөрсөн бөгөөд бид та бүхэнд тухайн тойргийн хамгийн сонирхолтой тоглолтын фото мэдээг хүргье.

Шигшээ баг, "Атлетик 220" клубийн довтлогч Н.Наранболд "УБ Мазаалайнууд"-ын хаалганд найман гоол оруулсан, нийслэлийн дерби буюу "Улаанбаатар сити", "Улаанбаатар" клубүүдийн тоглолт 1:1-ээр өндөрлөсөн, "Эрчим" өнгөрсөн улиралд хоёр хожигдсон "СП Фалконс"-ыг буулган авсан гээд олон сонирхолтой үйл явдал долоодугаар тойрогт болсон.

Гэхдээ эдэн дундаас хамийн сонирхолтой нь "Дэрэн" клуб лигийг тэргүүлэгч "Хангарьд"-ыг 2:1-ээр хожсон явдал байлаа. Залуу бүрэлдэхүүнтэй "Дэрэн" өнгөрсөн тойрогт "Хаан Хүнс Эрчим"-ийг 1:0-ээр буулган авч шуугиан тариад байсан билээ.

"Дэрэн" клуб лигийг тэргүүлэгч "Хангарьд"-ыг 2:1-ээр хожсон тоглолтын тоймыг хүлээн авна уу.

Ковид-19 дэглмийн үүднээс тоглогч, шүүгчид энэ улиралд тоглолтын өмнө гар барилгүй, 1 метрийн зайтай зогсож, алга ташидаг болсон билээ.

Тоглолтын өмнөх бие халаалтын үед бүлээн нар ээж байсан ч тоглолтын дундуур мөндөртэй, аадар бороо оров.

Бөмбөгний төлөөх тэмцэл.

2019 оны Алтан бөмбөг ёслолын үйл ажиллагааны Шилдэг өсвөрийн хөл бөмбөгчин, шилдэг гоолын шагналт Дэрэн клубийн 10 дугаартай тоглогч Д.Шийравжамц

 

Хөл бөмбөг бол тэсвэр тэвчээрийн спорт. Хичнээн өвдөж байсан ч шүд зуугаад дуусгана даа.

Дэрэнгийн залуус 82 дахь минутад тоглолтын эхний гоолыг оруулж, лигийг тэргүүлэгч Хангарьдыг хожиж эхэллээ.

Монголын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч, ОУ-ын хэмжээний мастер Б.Буман-Учралын хүү Бат-Од сэлгээгээр орж буй нь.

Үндсэн цаг дууссан хойно Хангарьд 11 метрийн торгуулийн цохилт авч, хагас хамгаалагч Ц.Мөнх-Эрдэнэ амжилттай гүйцэтгэв.

90+2 дахь минутад Хангарьд тоглолтын тооны харьцааг 2-1 болгон ойртуулсан ч оноо авч чадсангүй.

А.Дөлгөөн гэдэг нэрийг хөл бөмбөг сонирхогчид Мьянмарын хаалганд гоол оруулж байснаар нь мэдэх бизээ.

 

Ширүүн тоглолтын шилдэг тоглогч болсон Дэрэн клубийн хамгаалагч О.Даваадэлгэр сая нэг санаа амарсан байдалтай алхаж байна.

Хэдий хоёр хожигдсон ч гэлээ Хангарьд багийн хаалгач Б.Сор-Од тоглолтын шүүгчдэд талархал илэрхийлж байна. Спорт бол хүндлэл юм.

 

Эх сурвалж: Монголын Хөл бөмбөгийн Холбоо

 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид