Улаанбаатар 1c

А.Амбасэлмаа: Нэг хүний биеийн байдал маш хүнд байна

ЭМЯ-наас "КОВИД-19" вирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 10-ны өдөр улсын хэмжээнд нийт 504 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 293 тохиолдол батлагдсан. Үүнээс нь 263 хүн эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 44 нь сувилалд, 26 нь гэртээ тусгаарлалтад байгаа бол 193 хүний ажиглалт тандалтын хугацаа нь дууссан.

Одоогоор ХӨСҮТ-д нийт 52 хүн тандалт тусгаарлалт, эмчилгээнд байна. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдан хэвтэж буй нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна” гэлээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид