Улаанбаатар 1c

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг маргааш шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал маргааш Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

2020 оны долдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулсан билээ. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж буй юм.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 15-ны өдөр хүлээн авчээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид