Улаанбаатар 1c

Тарвага хууль бусаар худалдах гэж байсан иргэдийг торгожээ

НОБГ, НЭМГ, НМХЕГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Томоохон худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийхэд сүүлийн 14 хоногийн байдлаар гурван зөрчил илэрсэн. 

Тухайлбал, долдугаар сарын 30-нд БГД-ийн ТОСА худалдааны төв дээр хяналт шалгалт хийхэд иргэн Б хоёр ширхэг тарвага, наймдугаар сарын 5-нд мөн хоёр ширхэг тарваганы мах иргэн Д худалдаалах гэж байсныг зөрчлүүдийг илрүүлж, торгосон. 

Харин Налайх дүүрэгт үхсэн тарвага байна гэсэн дуудлагын дагуу очиж ажиллаад халдваргүйжүүлэлт хийсэн"гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид