Улаанбаатар 1c

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга боллоо

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга боллоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Дэд хорооны даргыг Дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно гэсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтын дагуу Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэгийн нэрийг дэвшүүлсэн байна.Харин санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжиж сонгосон юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид