Улаанбаатар 1c

МАН-ын бүлэг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна

Өнөөдөр өглөө УИХ дахь  МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон  дөрвөн хүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар "СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэтгэвэртээ гарч байгаа. Ямар нэгэн шахалт байхгүй. Өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байна. УИХ-ын сонгуулийн өмнө ажлаа хүлээлгэн өгөх саналаа гаргасан байсан боловч сонгуулийн дундуур албан тушаалын халаа сэлгээ хийгээгүй" гэлээ. 

Тиймээс СЕХ-ны дараагийн даргаар хэнийг сонгох асуудлыг үдээс хойш УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэх юм. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид