Улаанбаатар 1c

Цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран 2021 онд олимп болно

Спорт:
NPost.mn
2020-09-09 16:02

Бүтэн жилээр хойшлогдсон Токиогийн олимпын наадмыг 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Энэхүү албан ёсны мэдээллийг Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс зарлалаа. Тэрбээр “Олимпын наадам нэг бол “Ковид-19”-тэй эсвэл “Ковид-19”-гүйгээр болно” хэмээн хэлсэн байна. Олон улсын олимпын хорооноос тус наадмыг дахин хойшлуулахгүй гэв. “Наадмын гол санаа нь 2011 онд Япон Улсад болсон газар хөдлөлт болон цунамигийн дараах сэргээн босголт байх ёстой байлаа. Гэвч одоо “Ковид-19”-ийг ялан дийлж, хонгилын үзүүрт гэрэл гийхийг бэлгэдсэн агуулгатай болж байна” гэсэн байна.

“Токио-2020” зохион байгуулах хорооны удирдагчдын нэг Тоширо Мүто өнгөрсөн долоодугаар сард үзэгчгүйгээр зохион байгуулах талаар мэдэгдэж байсан. Харин олимпын наадмыг зохион байгуулагчид үзэгчгүй явуулах нөхцөл байдал үүсгэхгүй байхыг хичээж байгаа гэдгийг илэрхийлж байлаа. Магадгүй наадмын нээлт, хаалтын ёслолыг хялбаршуулж, оролцох хүмүүсийн тоог цөөлөх байх хэмээн тэрбээр хэлсэн байна. 2020 оны олимпод 200 улс орны 11 мянга гаруй тамирчин оролцохоор төлөвлөж байжээ. Харин 2021 онд болох Токиогийн олимпод хэдэн орны баг, тамирчид оролцох нь одоогоор тодорхойгүй байна.Наадмыг зохион байгуулагчид аюулгүй орчныг бүрдүүлэх, зардлыг багасгах, олимпын наадмыг илүү аюулгүй болгохын тулд хялбаршуулсан хэлбэрээр явуулах гэсэн гурван үндсэн зарчим барих бодлого явуулж байна

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид