Улаанбаатар 1c

Үндэсний бөхийн “Их Эе”-д оролцох төлөөлөгчдийн тоог батлав

Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурал боллоо. Хуралд Цэцдийн зөвлөлийн 47 гишүүн оролцож, тус холбооны ны ээлжит тавдугаар “Их Эе” хурлыг энэ сарын 19-ний өдөр хуралдуулахаар товлож баталсан байна. Уг хурлыг зохион байгуулахад бэлдэх ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэй сонгон баталсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Дархан аварга Х.Баянмөнх, гишүүдээр Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд Б.Гантогтох, Д.Рагчаа, И.Доржсамбуу, Улсын заан Ц.Магалжав, Улсын начин С.Эрхэмбаяр, Д.Жанчивдорж, бөхийн зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Л.Ням, МҮБХ-ны менежер С.Гантөр нарыг сонголоо.

Мөн МҮБХ-ны ээлжит тавдугаар “Их Эе”-д төлөөлөгч сонгох журмыг хэлэлцэн тодорхой хэмжээний өөрчлөлт оруулан баталлаа. Үүнд 21 аймаг тус бүрт найман төлөөлөгч, нийт 168, Налайх, Багануур дүүрэг тус бүрт гурван төлөөлөгч байхаар, харин Монголын үндэсний бөхийн 13 аварга шууд орж, нийт 187 төлөөлөгч оролцож байхаар тогтлоо. Мөн жаяг дэгийн багаас судлаач хоёр, гарын даа гурав, тайлбарлагч хоёр, засуул дөрөв, бөхийн зүтгэлтэн хоёр, бүгд 13 төлөөлөгч орж, “Их эе”-д нийтдээ 200 төлөөлөгч оролцохоор тогтож, хуралд ирсэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар үүнийг баталжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид