Улаанбаатар 1c

Ази тивийн аварга Монголд зохиогдоно

Спорт:
NPost.mn
2020-09-09 16:14

Азийн жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөл саяхан онлайнаар хуралдаж, жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг арваннэгдүгээр сарын 26-29-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлосон байна.

Хурлыг тус холбооны ерөнхийлөгч, Кувейт Улсын иргэн Обайд Аль-Анзи удирдан зохион байгуулсан бөгөөд цаашид сар бүр онлайнаар хуралдаж тулгамдсан асуудлыг дор бүр нь шийдэж байхаа тэрбээр амлалаа. Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 15-17-нд Улаанбаатарт зохион байгуулахаар анх төлөвлөсөн юм. Тухайн үед 20 гаруй орны 88 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байжээ. Гэвч дэлхий дахинд тархаад буй коронавируст цар тахлын улмаас хойшлуулсан билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид