Улаанбаатар 1c

ТАРИАЛАНЧДЫН ТАЛБАЙГААС НИЙСЛЭЛИЙНХЭНД ХҮРЧ БУЙ ШИНЭ УРГАЦ

О. Цэрэнхүү

Есдүгээр сар , газар тариалан эрхлэгчдийн хувьд бүтэн жилийн турш хөдөлмөрт бөхийсөн нуруугаа тэнийлгэдэгүе билээ. Тэднийхөлс, хүчний үнэтэй жимс жимсгэнэ, хүнсний ногоог харахаар “Барилгачдын талбай”-г зорилоо. Явах замын турш хаа нэг сэвшээ үлээх нь өвлийн улирлыг урин дуудах шиг. Тойрон сүндэрлэсэн цагаан асрууд эгээ л нисэх гэж буй мэт салхинд ганц, нэг дэрвэлзэн байх бөгөөд шинэхэн ногооны өнгө нүд хужирлаж, дэргэдүүр нь өнгөрөх олон хүнээс нэгийг нь ч үлдээлгүй “үзэсгэлэн худалдаа”-ны зүг чиглүүлэх буюу.

Уг худалдаанд Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Сант, Ерөө сумын 18 өрхийн тариаланчур ухаанаа шингээн, жилийн турш тордон ургуулсан бүхнээ дэлгэн тавьжээ. Наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 10 хүртэл “Барилгачдын талбай”-д, энэ сарын 10-аасирэх сарын 15 хүртэл “Ялалтын талбай”-д болох юм. Асар бүрийн өмнө төрөл бүрийн нарийн ногоо, эмийн ургамал, гишүүгэнэ, америк сортын тасалгааны улаан лооль, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийн бал, гоньд, аньсны иш, улаан сонгины ногоон цоор, ногоон помидор, доргоны тос, цагаан төмс зэрэг ховор ногоонууд өрөөстэй.

Энэхүү үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүргийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн н.Ганбат хариуцан ажиллаж, хаягжилт, зөвшөөрлийн мандат олгосон. Бүх ногооны дээжээс шинжилгээ авсан учир эрүүл, эх орны хөрсөнд ургасан, аюулгүй экологийн бүтээгдэхүүн, хэрэглэгч таны гарт тариаланчийн гараас шууд хүрч байгааг хэлсэн юм. Сэлэнгийн иргэд түрээс төлөхгүй, зөвхөн асраа өдрийн 20 мянган төгрөгөөр түрээсэлж, асартаа хонон байрладаг гэдгийг дурдан сэтгэгдэл өндөр байгаагаа дамжуулж байсан юм. Тухайн газар худалдаж буй ногооны үнийг танилцуулбал,төмс 600-800, лууванг 1000-1500, Сонгино 2000-2500, хүрэн манжин 1000-1500, шар манжин 800-1000, байцаа 600-800, хүрэн байцаа 1500- 2000, нарийн ногооноос жижиг 1500 өргөст хэмх, урт нь 5500, бууцай, брокли 5000, ногоон сонгино 2000, хулуу 3500, хаш 6000-6500, дарааны өргөст хэмх 1500, улаан лооль 7000, ногоон помидор 2500-3000, чинжүү 4500-5000, гоньд 2500, улаан сонгины ногоон цоор 2000 төгрөгөөр худалдаж байв.

Дөрөв орчим настай л болов уу, хэрсүүхэн хүү “Ээжээ, тарвас авъя” хэмээнгараас нь хөтлөн, өмнө нь түргэн түргэн алхсаар залуу худалдаачин гэр бүлийн ногооны асарт хүрч очив. Хүү, ээжээсээ гадна тэргэн дээр суух цайвардуу цагаан царайтай бяцхан дүүгийн хамт явах аж. Ээж нь тэргэний доор авсан ногоогоо хийчихээд “их л ногоо цуглуулчихлаа дийлдэг байгаа” гэж худалдагчид хандан хэллээ. Эелдэг, намуухан яриатай худалдагч бүсгүйтэдний авсан тортой ногоог барьж явахад илүү авсаархан болгож өглөө. Хүнсний ногоо сонирхон ирэх хүн бүрт төвөгшөөлгүй,эмх цэгцтэй тайлбарлан зогсоо түүнийг О.Байгалмаа гэдэг. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын тариачин.

Түүнээс байгалийн ховор эмийн ургамлуудын ач тус болоод жор, тунгийн талаар асуухад “Энэ жил хур бороо ихтэй, усалгаа сайтай байсан болохоор ургац арвин байлаа. Усалгаа ихдэхээр сонгино ялзардаг учир муу хураасан. Манай асарт л худалдаж буй зөгийн бал, сахранд дарсан Сэлэнгэ аймгийн бренд нарсны боргоцойг хий ханиалга, астом, бронхи, хүнд, хөнгөн ханиад болон дархлаа сайжруулах зорилгоор өдөрт амны халбагаар гурван удаа ууна. Мөн нарсны боргоцойг 500 литр усанд гурван ширхгийг хандлаад гэр бүлийн хэрэгцээнд уувал дархлааг сайн дэмждэг.Цэцгийн тоосноос дөрвөөс таван ширхгийг нэг аяга буцалсан усанд найруулж витамины комплекс болгож өдөрт нэг аягыг ууж заншвалхаршилын эсрэг нөлөө үзүүлж, цусан хангамжийг сайжруулна.

Түүнээс байгалийн ховор эмийн ургамлуудын ач тус болоод жор, тунгийн талаар асуухад “Энэ жил хур бороо ихтэй, усалгаа сайтай байсан болохоор ургац арвин байлаа.

Газрын хаг ургамлыг нойр булчирхайд, тэхийн шээг ургамлыг бөөр давсганд, боржигоны шар ургамлыг зүрхний үйл ажиллагаа, хаванг хөөх, аньсны навч ургамлыг ханиадыг эмчлэхэд хэрэглэдэг” гэлээ. “Барилгачдын талбай”- гаасхолдоод л эргэн харах төдийд сэтгэл шингэсэн хөдөлмөрийн үнэр ханхалах шиг болов. Дараа нь бид “Барс” худалдааны төвийн дэргэдэх хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдааг зорив. Жижиглэн болон бөөний үнээр Ховд аймаг, Төв аймаг, Жаргалант сум, Борнуурсум гэх мэт газар бүрээс ирсэн тариаланчидынногоог дам худалдаж байлаа.

Барс зах дээр худалдаж буй ногооны үнэ ханш өмнөх үзэсгэлэн худалдааныхыг бодвол гол нэрийн ногоо нь 200-300 төгрөгөөр бага, нарийн ногоо 500-1000 орчим төгрөгөөр үнэтэй байсан юм. Энэ жилийн хувьд урьд жилүүдээс илүү талбайн хэмжээ бага, мөн түрээс өндөр байгаад худалдаачид бухимдалтай байгаа. Учир нь ирэх сарын 20 хүртэл уг худалдаа үргэлжлэх бөгөөд 24 ам метр хэмжээтэй талбайг иргэд 300 мянган төгрөгөөр түрээслэж байгаа, мөн хогны мөнгө өдөрт 60 мянга, харуулын төлбөрт өдөрт 3000 төгрөг төлдөг гэв. Худалдаачин Б.Болорчимэг “Энэ жил түрээс өндөр, татаас ихтэй байгааг холбогдох хүмүүс нь анхаарч үзээсэй” хэмээн уламжилсан юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид