Улаанбаатар 1c

Д.Батгэрэлийн гурав дахь тулааны тов гарлаа

Спорт:
NPost.mn
2020-09-10 13:16

Холимог тулааны UFC холбоотой гэрээ байгуулсан Монголын анхны тулаанч Д.Батгэрэл ирэх аравдугаар сарын 3-нд гурав дахь тулаанаа хийнэ. Уг тулаан Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотын “Тулааны арал” дээр болох юм. UFC 248 өдөрлөг дээр Д.Батгэрэл Аргентины тулаанч Гидо Каннеттиг хүнд цохилтоор унаган анхны ялалтаа авч байсан бол түүний өрсөлдөгч АНУ-ын тулаанч Кайлер Филлипс өнгөрөгч хоёрдугаар сард зохион байгуулагдсан UFC Norfolk өдөрлөг дээр Габриел Силваг ялж байжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • mongolka
    Mundag Mongol zaluud AMJILT! Uuhai!
    2020 оны 09 сарын 15 | Хариулах
Нийтлэлчид