Улаанбаатар 1c

Монголын сагсанбөмбөгийн шилдэг багууд нэг лигт тоглох хүсэлт гаргажээ

Спорт:
NPost.mn
2020-09-11 16:00

Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоо болон Монголын сагсанбөмбөгийн холбооноос Монголын бүх шилдэг багууд нэг лигт тоглох хүсэлтийг Тоглогчдын холбоонд тавьж тоглогчидтой хамтарсан уулзалтыг хийлээ.

21 аймгийн Үндэсний лиг болон "Гоё Дээд" лиг нэгдсэнээр 12 багтай хүчирхэг лиг болох боломжтой байгаа юм. Үндэсний лигийн багууд 6 тоглолт, Гоё Дээд лигийн багууд 7 тоглолт хийгдсэн байгаа юм. Лигүүдээ нэгтгэх хоёр саналыг талууд ярилцсан. Үүнд:

1. Тус тусын лигийн тоглосон тоглолтын амжилтаа хадгалан үргэлжлэн тоглох

2. 2 лигийн бүх тоглолтуудыг орхин шинээр лигээ эхлүүлэх

Энэхүү уриалгыг Үндэсний лигийн багийн эзэд, ивээн тэтгэгчид, тоглогчид дэмжин зөвшөөрлөө.
Сагсанбөмбөгийн спортын сүүлийн жилүүдэд үүсээд буй хуваагдсан энэ хүндрэлтэй нөхцөл байдалд цэг тавьж, өнгөрснийг биш ирээдүй руу харж сагсанбөмбөгийн спортынхоо хөгжлийг улам хурдасгахад бүх талууд болох МҮСБХ, МСБХ, Тоглогчдын холбоо нэгдэж ажиллах энэхүү сайхан боломжийг "ДЭМЖИХИЙГ" Гоё Дээд лигийн багийн эзэд, ивээн тэтгэгчид, спонсор, тоглогчид та бүхнээс хүсч байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид