Улаанбаатар 1c

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД, ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ, БИЧИГТ-ЗҮҮНХАТАВЧ ГЭСЭН ТӨМӨР ЗАМЫН БООМТ НЭЭГДЭНЭ

Улс төр:
NPost.mn
2020-09-16 11:11

С. Бүжин

Монгол Улсы н Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өчигдөр эхэллээ.

Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд угтсан.

Айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай Элчин сайд Цай Вэньруй хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Харин Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр хоёр улсын сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, хэлэлцээрүүд батлах юм байна.

Хоёр улсын сайд нар албан ёсны хэлэлцээ хийв. Талууд ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой д ээд, өндөр түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны голлох механизмуудын уулзалтын талаар ярилцлаа.

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд гарч буй ахицыг бататгах, хоёр талын томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхэд анхаарч ажиллахаар болсон байна.

Хоёр талын худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Талууд соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв

Сайд нар бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагаанд гарч буй бодит ахицыг улам бататгах чиглэлээр хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрлээ.

Айлчлалын хүрээнд “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсы н Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” -т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг” солилцож, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гадаад харилцааны яам хоорондын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө,

Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичгүүдийг байгууллаа. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулснаар Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, БичигтЗүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээгдэж байгаа нь манай экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх юм. Айлчлал амжилттай үргэлжилж байна. Ташрамд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нь 1953 онд төрсөн. БНХАУын 11 дэх Гадаад хэргийн сайд аж.

Тэрбээр 2003 оны тавдугаар сард дэд сайд байхдаа манай улсад анх удаа айлчилж байжээ. Дараа нь 2018 оны наймдугаар сарын 23-нд Монгол Улсад айлчлан төрийн гурван өндөрлөгт бараалхаж, мөн Увс аймагт зочлон баруун таван аймгийн Засаг дарга нартай эдийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар саналаа солилцох хамтарсан албан уулзалт хийж байсан юм. Хоёр жилийн дараа буюу тэрбээр дахин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн нь энэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид