Улаанбаатар 1c

ДОХИОНЫ ХЭЛЭЭР МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦААРАЙ

П. Амгаланбаяр

Шинэ өглөөний нар мандаж их хотын амьдрал эхэллээ. Хаа нэг тийш яаран алхах хүмүүс, инээлдэн өнгөрөх хүүхдүүд, салхины аясаар газарт буух навчис тэртээх нэгэн өдрийн дурдатгалыг хүүрнэх шиг. Ийнхүү явсаар Сүхбаатар дүүрэг буюу хотын төв хэсэгт орших Чойжин ламын сүм музейд очлоо.

Замын цаана шилэн барилга сүндэрлэж хөл хөдөлгөөн ихтэй байв. Харин нөгөө талд эсрэгээрээ нам гүм орчин биднийг угтлаа. Тус музейн хувьд өнөөдөр 11:00 цагаас Олон Улсын сонсголгүй иргэдийн өдрийг угтсан “Дохионы хэл бүгдэд зориулагдсан” арга хэмжээг зохион байгуулах аж. Сонсголгүй иргэдийн Дэлхийн холбоо анхны конгрессоо 1951 оны есдүгээр сард Италийн Ром хотноо зохион байгуулсан ба йн а . Тү үн э э с хо йш жил бүрийн есдүгээр сарын сүүлийн өдрүүдийг Олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгон тэмдэглэжээ. Харин манай улсын хувьд 2009 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

Энэ талаар Чойжин ламын сүм музейн менежер Б.Баярзул “Манай музей хүмүүст хүргэх үйлчилгээг тэгш хүртээмжтэй байлгах, хэл сонсголын бэрхшээлтэй иргэдэд соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох зорилготой уг арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран ажиллана” гэлээ.

Уг өдөрлөгт сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг 30-аад төрийн бус байгууллага болон 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцох юм байна. Ингэснээр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг дохионы хэлний орчуулагчийн тусламжтай үзэх боломжтой аж. Өнөөдрийн үйл ажиллагаанд дохионы хэлний таван орчуулагч оролцохоос гадна Гавьяат жүжигчин Т.Ариунаа, жүжигчин Г.Нарансолонго, Д.Ганцэцэг, “Dance Chance” бүжгийн хамтлаг урилгаар оролцохоор болжээ. Тус музейн орчны тохижилт ногоон байгууламж өөр орон зайд очсон мэт мэдрэмж төрүүлнэ

.Тэртээх цаг хугацааны дурсамжийг өгүүлэх тансаг хийцтэй байшингууд энд сүндэрлэх аж. Музейн гаднах тохижилтыг Эм-Си-Эс группийн “Өв эрдэнэ” төслийн хүрээнд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийжээ. Уг ажлын хүрээнд сүмийн сэргээн засварлалтын зураг, зүлэгжүүлэлт, услагааны систем явган хүний зам, автозамын зогсоол, ногоон байгууламж, дурсгалт барилгын гэрэлтүүлэг зэргийг хийжээ.

Ингэснээр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг дохионы хэлний орчуулагчийн тусламжтай үзэх боломжтой аж. Өнөөдрийн үйл ажиллагаанд дохионы хэлний таван орчуулагч оролцохоос гадна Гавьяат жүжигчин Т.Ариунаа, жүжигчин Г.Нарансолонго, Д.Ганцэцэг, “Dance Chance” бүжгийн хамтлаг урилгаар оролцохоор болжээ.

Мөн нэг онцлох зүйл нь тус музей энэ төслийн хүрээнд “Чойжин” нэртэй апплейкейшнтай болж эхний хувилбартай танилцсан байна. Одоогоор гар утас, I pad дээр татах боломжтой болжээ. Уг аппликейшныг гар утсандаа татсанаар музейд буй ER программыг уншуулж, тайлбарлагчгүйгээр цахим хөтөч болгон ашиглах аж.

Ингэснээр музей дэх үзмэрийн талаарх мэдээллийг авах боломжтой юм байна. Тайлбарыг монгол хэл дээр хүргэх боломжтой гэсэн. Одоо англи хэлтэй болгохоор ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд байсан, нурсан барилга байгууламжийн архелогийн малтлагыг уг төслийн хүрээнд хийсэн байна. Үүнийг 3D хэлбэрээр сэргээжээ. Тиймээс хүмүүс уг аппликейшныг ашиглан хуучин байсан барилга байгууламжийг бодит мэт үзэх боломжтой юм байна.

Байгууллагын танилцуулга, зохион байгуулалт, ямар үзмэрүүд хадгалагдаж байгаа зэргийг харахаас гадна тайлбарыг монгол, англи хэл дээр сонсох боломжтой юм байна. Уг аппликейшныг энэ ондоо багтаж олон нийтэд өмнө хүмүүст хүргэхээр ажиллаж байгаа тухайгаа хэллээ. Ийнхүү дэвшилтэд технологийг ашиглан музейн үзвэрийг хүмүүст сонирхолтой байдлаар хүргэхээр ажиллаж байгаа нь өв соёл, түүхээр дамжуулан нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэж буйн тод жишээ аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид