Улаанбаатар 1c

Б.Цацрал: МОНГОЛ АРДЫН ДУУГ ДЭЛХИЙД ТҮГЭЭХ ТӨСӨЛ “СЭР СЭР САЛХИ”-ИАР ЭХЭЛЛЭЭ

Өв соёл:
NPost.mn
Уржигдар 12 цаг 57 минутад

М. Содон-эрдэнэ

Монгол ардын дууг олонулс үндэстний авьяастнуудаар дуулуулж, хөгжимдүүлсэн нэгэн сонирхолтой төслийг “АртЛар” урлагийн мэдээллийн төвөөс хэрэгжүүлжээ. “Сэрсэрсалхи”дуугдуулж, өрсөлдсөн энэ удаагийн наадамд Индонезийн хамтлаг түрүүлж, Малайзын “Тунирандави” чуулга удаалжээ. Тэднийг ирэх жил эх орондоо урьж, Азийн наадамдаа оролцуулах юм билээ. Ардын дуугаа тив дэлхийд аяардуурсган, өв соёлоо бөмбөрцгийн хүмүүст гайхуулах зорилготой энэ төсөл цаашид ч үргэлжлэх юм билээ. Энэ удаа найман орны 13 хамтлаг, чуулга “Сэр сэр салхи”-ыг өөрсдийнхөөрөө амьдруулан өрсөлдсөн аж. Тус байгууллагын захирал Б.Цацралаас зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол ардын дуугаа олон улс үндэстний авьяастнуудаар дуулуулах санаа хэрхэн бий болж, энэ төслийг хэрэгжүүлсэн бэ?

-Манай төрийн бус байгууллага өнгөрсөн жилээс Азийн ардын урлагийн наадмыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. “Ковид-19”-оос шалтгаалан энэ жил наадмаа цуцалсан ч онлайн хэлбэрээр хийхээр шийдсэн. Нэгэнт цахимаар зохион байгуулж байгаа учраас зөвхөн азийн уран бүтээлчдээр хязгаарлахгүй бусад бүх орны дуучид, хөгжимчдөд нээлттэй зарласан. Азийн ардын урлагийн их наадмаа онлайн хэлбэрээр хийсэн нь энэ юм.

-“Сэр сэр салхи” дууг яагаад сонгов бэ?

-Гадаадын хүмүүс оролцож байгаа учраас хэлэхэд амар, цээжлэхэд дөхөмтэй байдлыг бодолцсон. Нөгөөтэйгүүр энэ дуу ямар ч байдлаар хувирч болдог давуу талтай. Гавьяат жүжигчин Г.Мөнхбаатар жааз оркестртой дуулсан байдаг. Сүүлийн үед алдаршиж байгаа дуучин Б.Алтанжаргал орчин үеийн маягаар, ардын дууны найруулгаар дуулсан байдаг. Уугуул хувилбар нь “Түмэн эх” чуулгын дуучин байсан, гавьяат жүжигчин Ө.Базарбат гуайн хувилбараар сонсож болно.

-Хойтон ч бас энэ наадам үргэлжлэх үү?

-Азийн ардын урлагийн их наадмыг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахын зэрэгцээ наадмын хүрээнд өөр нэгэн ардын дууг олон орны авьяастнуудаар дуулуулна. Энэ төсөл их олон жил үргэлжилж, ардын дуу хуураа олон улсад сурталчилна аа.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид