Улаанбаатар 1c

Хятад зэсийн импортоо бууруулна

Дэлхий:
NPost.mn
2020-09-16 15:02

БНХАУ хаягдал зэсийн импортоо 50 орчим хувиар бууруулж магадгүй гэх мэдээллийн дараа буюу баасан гарагт зэсийн үнэ огцом өслөө. Даваа гарагийн байдлаар тонн зэсийн фьючерс үнэ 6739 ам.доллар орчимд байгаа нь сүүлийн хоёр жилийн дээд түвшин болж байна.

Дэлхийн зэсийн хэрэглээний талаас дээш хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ-ын хувьд зэсийн хоёрдогч түүхий эдийн импорт энэ онд хоёр дахин буурч магадгүй байгаа талаар БНХАУын Өнгөт металл үйлдвэрлэлийн холбоо мэдээлээд байна. Тус улс гадаадаас хог хаягдал импортлохоо болих зорилгоор хатуу квот тогтоосон юм.

Мөн зэсийн бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх зорилгоор зэсийн баяжмал ихээр импортолж буй одоогийн хэрэглээнд хангалтгүй байгаа ажээ. Улмаар импортлогчид металлын эрэлт сул байгаа улсуудаас катодын зэс авсаар байгаа гэж “Roskill” компани онцолж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид