Улаанбаатар 1c

“Louis Vuitton” алтан шигтгээтэй нүүрний хаалт бүтээжээ

Дэлхий:
NPost.mn
2020-09-16 15:04

Цар тахлын үеэр дизайнерууд нүүрний маскаа хэрхэн загварлаг болгох вэ гэдэгт ихээхэн ач холбогдол өгсөөр байна . Тухайлбал, “Louis Vuitton” брэнд алтан шигтгээтэй, монограммтай туузаар чимэглэсэн нүүрний хаалт бүтээжээ. Уг нүүрний хаалтыг малгай болгон дээшээ зүүж болох аж. Үнэ, ханшийн талаар одоохондоо зарлаагүй байгаа ч дээд зэрэглэлийн загварын брэнд болохоор хямд байх магадлал багатай юм.

“Louis Vuitton”-ийн малгай, нарны шил зэрэг нь хэдэн зуун ам.долларын үнэтэй байдаг. Нүүрний хаалтыг онлайнаар болон “Louis Vuitton”-ийн дэлгүүрүүдээр аравдугаар сарын 30-наас эхлэн худалдахаар төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн “Louis Vuitton” компани эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ “Instagram” хуудсаараа мэдэгдсэн бөгөөд тус компани эмнэлгийн ажилтнуудад зориулан Франц дахь үйлдвэрүүддээ олон зуун мянган амны хаалт үйлдвэрлэх юм. Мөн Парис хотын зургаан эмнэлэгт хандивлахаар олон мянган хамгаалалтын хувцас үйлдвэрлэж байгаа ажээ.

https://edition.cnn.com/style/article/louis-vuitton-face-shield-trnd/index.html

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид