Улаанбаатар 1c

Тохой эсвэл гарын бугуйгаараа онгойлгох боломжтой хаалга туршиж эхлэв

Дэлхий:
NPost.mn
2020-09-16 15:08

Японы ANA агаарын тээврийн компани зорчигчид тохой эсвэл гарын бугуйгаараа онгойлгох боломжтой хаалгыг туршиж эхэлжээ. Гараа ашиглахгүйгээр тохой, бугуйны тусламжтайгаар угаалгын өрөөний хаалгыг нээснээр эрүүл ахуйн хувьд олон давуу тал бий болно гэж тус компанийн эрх баригчид үзэж байгаа аж.

Ариун цэврийн өрөөний дотор түгжих механизм нь хуучнаасаа бараг ялгаагүй бөгөөд илүү том хэмжээтэй хийснээр товчлуурыг тохойгоороо түгжиж онгойлгож болно гэдгийг бүтээгчид нь онцолжээ. Японы JAMCO компани концепцоор уг төслийг боловсруулж байгаа юм байна. Одоогийн байдлаар хаалганы туршилтын загварыг Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлын ANA-ийн амралтын өрөөнд ашиглаж буй аж. Хэрэв дизайн нь түгээмэл бөгөөд ашиглахад хялбар, баталгаатай бол илүү өргөнөөр хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ.

https://edition.cnn.com/travel/article/ana-japan-handsfree-bathroom-door-intl-hnk/index.html https://www.scmp.com/business/markets/article/3098526/ china-has-most-worlds-biggest-brokerages-deregulation-stock-rally

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид