Улаанбаатар 1c

“Дрийм” зочид буудалд тусгаарлаж байсан 14 хүнээс хоолны хордлогын шинж тэмдэг илэрчээ

Эрүүл мэнд:
NPost.mn
Уржигдар 15 цаг 14 минутад

Сидней-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирээд "Дрийм" зочид буудалд тусгаарлалтад байсан иргэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д хүргэгджээ. Энэ талаар тус эмнэлэгийн Эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний нэгжийн дарга н.Сувдмаа “ Одоогийн байдлаар хоолны хордлогын сэжигтэй тохиолдол хэмээн үзэж, тандалт судалгааг хийсэн. Энэ хүмүүст бөөлжих, суулгах, гэдэс базлах шинж тэмдэг илэрсэн. Зовиур илэрч нэмэгдсэн тохиолдол байхгүй.

48-72 цагийн дараа хариу гарах учраас хоолны хордлого мөн эсэхийг хэлэхэд эрт байна. Одоогоор 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Насны хувьд 25-60 насныхан бөгөөд нэг хүүхэд бий. Энэ иргэдийн биеийн байдал харьцангуй гайгүй байна” гэлээ. Мөн МХЕГ-аас “Дрийм” зочид буудлын гал тогоог түр хааж, холбогдох шинжилгээг авчээ. Тухайн хоол үйлдвэрлэлд ашиглаж байсан 14 түүхий эдийг лабораторид шинжилж, зургаан төрлийн хоолноос дээж авсан байна. Үүнд зутан шөл, бууз, каш, өндөгтэй талх, цуйван, сүүтэй цай гэх мэт хоол, унд байгаа аж. Түүнчлэн хоол үйлдвэрлэх явцад оролцсон ажилтнуудаас ХӨСҮТ-ийнхөн шинжилгээ авчээ. Нян судлалын шинжилгээний хариу хамгийн багадаа 72 цагийн дараа гарах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид