Улаанбаатар 1c

Хоёр хоногт 49 хүн угаартсаны 17 нь хүүхэд байв

Угаарын хий мэдрэгчийг зөв ажилууллах, зуух яндангийн битүүмжлэлийн талаар албаныхан мэдээлэл хийлээ.

Энэ сарын 13-нд нийслэлийн гурван дүүргийн найман өрхийн 25 иргэн гэртээ угаартсан дуудлагын найм нь хүүхэд байжээ. Харин 14-ний өдрийн байдлаар 11 өрхийн 24 хүн угаартсаны ес нь хүүхэд байсан гэх мэдээллийг мэргэжилтнүүд өгсөн байна. Энэ хүмүүс ихэвчлэн хөнгөн байдлаар угаартсан учраас гэрээр зөвлөгөө аваад буцжээ. Одоогоор хоёр хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнх жаргал “ Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор дүүргүүдийн онцгой комиссыг хуралдуулж, мэргэжилтнүүд 72 цагийн дотор бүх айл өрхүүдээр орж, зөвлөмж өглөө.

Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэлээ хийгээгүй, яндангаа хөөлөөгүй, зуух яндан нь эвдрэлтэй маш олон айл өрх байна. Гарсан эрсдлээс үүдэлтэйгээр бид дахин зохион байгуулалтад орж, 6000 төрийн албан хаагч, дүүрэг хороодын ажилтан, 4500 орон тооны бус ажилчин, “Тавантолгой түлш” компанийн 1000 гаруй ажилтан оройн 17.00 цагаас эхлэн 72 цагийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил гуравдугаар сарын 15- ны өдрөөс эхэлж, арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үе шаттай ажлыг зохион байгуулах юм” гэлээ. Энэ үед угаарын хий мэдрэгч авч чадаагүй айл өрхүүд авч болох аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид