Улаанбаатар 1c

Төлбөрийн тэнцэл 679 сая ам.долларын алдагдалтай гарч, валютын нөөц 18.2 хувиар буурчээ

2020 оны эхний хагаст Монголын эдийн засаг 9.7 хувиар агшсан. Нийлүүлэлт талаас хөдөө аж ахуйн салбар л өсгөх чиглэлд нөлөөлсөн бол уул уурхай, боловсруулах үйлдвэр, газрын тосны үйлдвэрлэл зэрэг бусад салбар нь эдийн засгийн өсөлтийг сааруулах чиглэлтэй байна.

Гадаад эдийн засгийн цохилт дотоодын эдийн засагт хүчтэй нөлөөлсөн гэдгийг АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд хэлэв. Үүний улмаас бараа, үйлчилгээний экспорт 31.2 хувиар бу урч , урсгал дансны алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/ -14.7 хувь болжээ. Санхүүгийн дансны ашиг ДНБ-ий 7.1 хувь болж буурснаар төлбөрийн тэнцэл 679 сая ам. долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор муудсан байна. Мөн валютын нөөц зургаан сарын дотор 18.2 хувиар буурчээ.

Харин төсвийн алдагдал ДНБ-ий -11.5 хувь болж эрс нэмэгдсэн бол тодотгол хийснээр оны эцэст -9.9 хувьтай байх хүлээлттэй байгаа аж. Түүнчлэн боловсруулах, тээвэр аж ахуй, үйлчилгээний секторт ажиллагсдын тоо энэ оны эхний хагаст 27,939-өөр цөөрсөн байна. “Ковид-19” цар тахлын нөлөөлөл нь экспортыг огцом муутгаж, гадаадын хөрөнгө оруулалтыг эрс багасгасан. Хувийн хэрэглээ л эдийн засгийг тэтгэж буй ч дээр дурдсан сөрөг нөлөөллийг нөхөж чадахгүй байгааг АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд онцоллоо. Энэхүү Монгол Улсын эдийн засгийн төсөөлөл, төлөвийг боловсруулахдаа 2020 оны эхэн үеэс наймдугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацааны нөхцөл байдлыг үндэслэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид