Улаанбаатар 1c

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж цахим бугуйвч зүүлгэнэ

Хууль зүй дотоод хэргийн яамнаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж цахим бугуйвч зүүлгэхээр боллоо. 

УИХ-ын гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд Х. Нямбаатар, "Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэнэ.

Цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарласнаар сурч, ажиллах боломжийг олгох төдийгүй улсын төсөвт хорих ял эдлүүлэх зардлаас гурван тэрбум төгрөг хэмнэгдэнэ. 

Түүнчлэн цахилгаан бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол хорих ял болгон хүндрүүлж шийтгэнэ" гэв.

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид