Улаанбаатар 1c

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг өнөөдөр Улаанбаатарт 19:09 цагт газардана

Нийгэм:
NPost.mn
2020-09-16 17:56

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. 

Тус нислэгээр  37 нь өндөр настан, 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, хоёр нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 134 нь бусад шалтгаантай нийт 255 иргэн АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас эх орондоо иргэн ирэх юм байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Уг нислэг өнөөдөр Улаанбаатарт 19:09 цагт газардах хуваарьтай байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид