Улаанбаатар 1c

Нийтлэлүүд

Дөрвийн давааны дүн

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө.


Улсын их баяр наадмын дөрвийн давааны ам авсан байдал

Улсын их баяр наадмын дөрвийн давааны ам авсан байдал


Д.Нямхүү: 377 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүнд вирус илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 11-ний өдөр 377 хүний сорьцод шинжилгээ хийхэд 374 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долдугаар сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн.


Гадаад харилцааны дэд сайдыг томиллоо

Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн.


"Хогоор Бүү Хорло" аянд аялагчид нэгдэж байна

Урин дулаан цаг ирж хүн бүр л зугаалганд гарч, хамгийн сайхан байгаль, хамгийн үзэсгэлэнт газруудыг зорьдог. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас хил хааж, гадаад орон луу аялалд явах боломжгүй болсон тул бүгд дотооддоо амралт, зугаалганд явж байгаа. Гэхдээ дотоодын аялагчид аялсан газар бүртээ их хэмжээний хог хаягдал үлдээж, байгалиа сүйтгэдэг гэх шүүмжлэл жил бүр гардаг. Тухайлбал, дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог байгальд хаядаг гэх судалгаа бий. Тэгвэл энэ жил "Хогоор Бүү Хорло" аяныг аялагчид санаачилжээ. Тус аяны хүрээнд аялагчид зориулалтын хогны уутыг ашиглаж, хоггүй аялаж байна. 


Үер усны дараа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд

Үер усны дараа гэдэсний халдварт өвчин ихэсдэг тул ЭМЯ-наас үерийн дараа халдваргүйжүүлэх бодисыг бэлтгэх, хэрэглэх зааврыг боловсруулжээ.


С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 16-н хүртэл хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байгаа.


Өчигдөр зам тээврийн ослын улмаас 11 хүн амиа алджээ

Орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байгаа юм. Иймд замын хөдөлгөөнд оролцогчид онцын шаардлагагүй бол орон нутгийн замынг зорихгүй байхыг  анхааруулж байна.


ТАНИЛЦ: Гадаад харилцааны сайд Н.Энхтайван

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны сайдаар томилогдсон Нямцэрэнгийн Энхтайванд Монгол Улсын Гадаад харилцааны яамны тамгыг хүлээлгэн өгч үүрэгт ажилд нь орууллаа.


ҮСХ: Ажилтай боловч өөр ажил хайж байгаа 10700 иргэн байна

Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 1.1 хувиар буурчээ. Түүнчлэн, Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны зургадугаар сард ажилгүй 5.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.2 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.


Наадмын өдрүүдэд Төв болон Хэнтийн нутгаар усархаг бороо орно

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо, 11, 12-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.


Лүнгийн гүүрний цаана байдаг хоолны газар үерт живлээ гэх мэдээлэл худал

Лүнгийн гүүрний цаана байдаг хоолны газар үерт живлээ гэх мэдээлэл тархаад байгаа. Үүнийг Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас тодруулахад “Манайд одоогоор тийм дуудлага ирээгүй байна” гэсэн юм. Мөн Лүн сумын Засаг даргаас энэ талаар тодруулахад “Хоолны газар живээгүй. Их хэмжээний усархаг бороо орсны улмаас зам давж үерлэж байна” гэв. Эрдэнэсант сумын Засаг даргаас энэ талаар тодруулахад “Усархаг борооны улмаас аймгийн төвөөс 12 км зайд үер бууж, замын хөдөлгөөн зогсоод байна. Тухайн хэсэгт буюу үер буусан газарт хоолны газар байхгүй. Сошиалд хоолны газар живсэн талаарх мэдээлэл нь худал” гэлээ.


БНСУ-д нутаг нэгтнүүддээ зодуулсан монгол иргэн нас баржээ

БНСУ-д амьдардаг дөрвөн монгол залуу нутаг нэгтнээ бүлэглэн зодож, танхайрсан хэрэг энэ сарын 5-нд гарсан. Сэжигтнүүд тухайн иргэнийг хэрэг болсон газар орхиод зугтжээ.


“ЖИ ТАЙМ”-ын шүүх хурал энэ сарын 17-ныг хүртэл хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас  Э.Оюунчимэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  заасан / Залилах/  гэмт  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч Э.Оюунчимэг нь  Казакстан улсын иргэн Марат Маженовтай  бүлэглэн  түүний байгуулсан  “Жи Тайм Корпорейшн” ХХК – д үйл ажиллагаа явуулж  “Олон шатлалт  маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж , ашиг хонжоо олох, хориглосон  үйл ажиллагаа эрхэлж   залилан мэхлэсний улмаас 11.389 иргэнд  25.801.303.770  төгрөгийн  онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 


Улсын их баяр наадмаар төрийн шагнал олгохгүй

Жил бүрийн наадмын өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улсдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж Төрийн дээд шагнал, одон медаль хүртээдэг. Энэ жил дэлхий нийтэд коронавирусийн халдварын цар тахал тархсантай холбогдуулан олныг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй тул цар тахал намжтал Төрийн шагнал олгохгүй аж.


Г.Солтаны шүүх хурал энэ сарын 20-нд болно

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт /Улсын Их Хурлын гишүүн асан/ Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.


ОБЕГ: Наадмын өдрүүдэд усархаг бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна. Мөн Төв, Говьсүмбэр аймгийн нутгаар 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 3 иргэн, Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дэвсгэрт 7 дугаар сарын 3-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас 5 иргэн, нийт 8 иргэн (үүний 2 хүүхэд) үерт өртөж амь насаа алдсан бол 1 иргэн бэртэж гэмтжээ. Түүнчлэн үерийн улмаас Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт 2400 гаруй өрх айл, 13 нийтийн орон сууц үерийн усанд автаж, Архангай, Говьсүмбэр, Төв аймгийн нутаг дэвсгэрт 7000 гаруй толгой мал хорогдсон байна.


З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нь сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас тендер зарлалгүй, 123 айлын орон сууцыг шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод буй.


ЭШЛЭЛ: Монгол Улсын Тод Манлай уяач, Улсын начин Ц.Дуламсүрэн

Дэлхийн хэмжээнд үндэсний морин уралдаан, адууны өв соёлоо таниулах гэж байхад хүн бүрийн сэтгэл, зүтгэл, оролцоо хэрэгтэй


Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 дугаартай тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр олгож эхэлнэ

Энэ сарын 4-ний өдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 дугаартай тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр олгож эхэлнэ. Зорчигчийн ачааг авах хүн тээшний дугаар бүхий хуудас, өөрийн болон тухайн зорчигчийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт ирэх ёстой аж. Бичиг баримт дутуу бол тээш олгохгүй бөгөөд 10:00-18:00 цагийн хооронд Буянт-Ухаа ОУНБ-ын баруун талд байрлах Чингис Хаан Карго Терминалаас авах юм байна.


Нийтлэлчид