Улаанбаатар 1c

Нийтлэлүүд

Б.Долгормаа: “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУРИЙН ХОРОЛМААГИЙН ДҮРЭЭР ТЭРГҮҮН БАЙРЫН ШАГНАЛ АВЧ БАЙЛАА

СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр төгсөж, Улсын филармони, цагдаагийн “Сүлд” чуулгад10 гаруй жил ажилласан дуучин, СТА Б.Долгормаатай ярилцлаа. Тэрбээр мэргэжлийн урлагийн байгууллагад цаг наргүй ажиллахын зэрэгцээ “Гэгээн хатад”, “Үлэмж яруу” цомог, “Амьдралын уянга”, “Торгоны хээ”, теле концерт, “Хайрын урь” бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьсан билээ.


12 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАЛУУН ХЭМЖИГЧИЙГ 200 МЯНГААР АВСАН БАЙСАН“

“Захиргааны шинэ санаачилга” төрийн бус байгууллагаас коронавирусийн үед нийслэлийн Онцгойкомисст цугларсан мөнгөн болон мөнгөн бус хандивыг хэрхэн зарцуулсан талаарх мониторингийн судалгааны үр дүнг мягмар гарагт танилцууллаа.


ХАДЛАНЧААС МАЛЧИНД ХҮРЭХЭД 5000 ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛТЭЙ

Налгар намрын энэ өдрүүдэд малчид хадлан тэжээлээ бэлтгэж, тариаланчид ургацаа хураан толгой өндийх завгүй ажиллаж буй. Намрын намарт эрэлттэй байдаг, өвөлжилтийн бэлтгэлийн чухал нэгэн зүйл болон малын өвс, тэжээл. Газрын гарц муу аймгуудын малчдад өвс, тэжээл худалдан авах шаардлага тулгардаг.Өвсний үнэ, хүрэлцээ ямар байгааг сурвалжлахаар “22 товчоо”-г зорилоо. Өнгөрсөн жил товчооны хойно зарж байсан бол энэ жил,баруун аймаг руу салдаг тойргоос 500 метрт орших “Novel” авто зогсоолын хашаанд өвс тэжээл төвлөрчээ. Хадлангийн бүс нутагт ногоо муу гарсан учраас зарж буй өвсний нийлүүлэлт тааруу бас үнэтэй байна. Биднийг очиход өвс ачсан,зургаан машин байснаас нэг нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу өвсөө хүргэж өгөхөөр хөдөлж байлаа.


Б.Энхчимэг: 27 дэн буудлыг хаах саналыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн

Дэн буудал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нэр бүхий 27 дэн буудлуудыг хаах саналыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүллээ.


НАМРЫН “НАЙР ТАРААХ” НАЛАЙХЫН ЗАМ

Өнгөрсөн жилийн өдийд улаан шороогоороо эргэж байсан УлаанбаатарНалайх чиглэлийн авто замын засвар 2019 оны арваннэгдүгээр сард арайхийн дуусаж, иргэдийн нурууг амрааж байв. Саадгүй, сайхан зам болсныг нь олон магтаж, тав, зургаан цаг гэлдэрч явсаар хүрэх газраа хүрдэг байсан Налайхынхан хорь, гучхан минутанд сүнгэнээд харьчихдаг болсон. Энэ бол яах аргагүй Налайх, Улаанбаатарыг холбосон гоё замын ач. Гэвч загасны мах заагтай гэгчээр бүтээн байгуулалт болсныг өнөөдөр ч харж болно.


ЗУРВАС: Цэргийн алба амьдралын их сургууль

1982 оны тэр нэгэн зун 18 нас хүрсэн аавд минь эр цэргийн зарлан дуудах хуудас иржээ. Эх орны даалгавар, иргэний үүрэг учир биелүүлэх л ёстой. Тухайн үед нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байсан үе л дээ. Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд “Эх орон” нэгдэлд мал малладаг байж. Гэсэн ч аав маань цэргийн албанаас ухраагүй. Өнөө үеийнх шиг оюутан гэдгээр далайлгаж, ар гэрийн гачигдалтай гэдгээ нөмөрлөж, цэргийн албанаас зугтаагүй юм. Ингээд “сэрээд, сэрээд” командаар босохоос эхлээд, захны даавуу хадах, шалаа лааны тосоор зүлгэх, ороо цэмбийтэл хураах, жагсаалын бэлтгэл хийх цэргийн амьдралаа эхлүүлжээ.


Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах гэнэтийн шийдвэр хэрэгжихэд бэлэн биш байна

2020-2021 оны боловсролын бүх шатны байгууллагын хичээлийн шинэ жил эхэлсэн ч коронавирустэй холбоотойгоор хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй гэсэн шийдвэр гарсан. Учир нь, 0-3 насныхан тэр дундаа шинээр цэцэрлэгт орсон хүүхдүүд биеийн дархлаа сул гэж үзжээ. Дөнгөж цэцэрлэгт хамрагдах багачууд есдүгээр сарын дунд, аравдугаар сарын эхээс амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвдөх нь нэмэгддэг байна. Ийнхүү хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах боломжгүй болсонтой холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүд “Хүүхэд харах үйлчилгээ”-г сэргээж, хоёр тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгуулсан. Энэ үйлчилгээний түр журам батлагдсаны дараа төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлэх аж. “Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбоо”-ноос хоёр хоногийн өмнө энэ төвүүд ажиллаж эхэлсэн тухай хэвлэлийн хурлаараа зарласан ч Сүхбаатар дүүрэгт лав ажил хэрэг болоогүй байна.


ХУВЦСАА ТҮЛЭХ ҮҮ, ШАХМАЛ ТҮЛШЭЭ НЭМЭХ ҮҮ

Ойрын өдрүүдэд бороо орж, цочир хүйтэрлээ. Хүйтний улирал ирж байгаа учраас түлшний асуудал ч яригдаж эхлэв. Сайжруулсан шахмал түлш, модны хүрэлцээ, үнэ, иргэдийн худалдан авалтын талаар сурвалжлахаар “Цайз” захын сайжруулсан түлшний хэд хэдэн борлуулах цэгээр орлоо. “Тавантолгой” түлш компани нь өнгөрсөн жилээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын 220 мянган айл өрхийг шахмал түлшээр хангах зорилгоор байгуулагдсан.


Б.Хос-Эрдэнэ: Чингисийн монголчууд сэрүүн байна гэж хэлсэн нь урам өгсөн

Практик буудлагын спорт манай улсад 2010 оноос хойш хөгжиж байгаа ч тамирчид дэлхийн аварга, олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцож иржээ. Тэдний нэг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Галт зэвсгийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа, ОУХМ Б.Хос-Эрдэнэтэй ярилцлаа.


Э.МӨНХ-ЭРДЭНЭ: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

Цаг агаарын урьдчилсан мэдээллийн талаар ЦУОШГ-ын цаг уурч Э.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.


Д.БУДЗААН: “Сүүдэр бүү тусга” аяныг орон нутаг руу түлхүү хэрэгжүүүлнэ

Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн-зөн Монгол”, “JCI-Монгол” олон улсын байгууллагуудхамтран хүүхдийн гэмт хэрэг зөрчил, бэлгийн хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяныг зохион байгуулахаар болжээ. Тус аян нь нэг сарын хугацаанд улс орон даяар хэрэгжих юм.Аяны хэрэгжилтийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодрууллаа


П.Тэмүүжин: Шавь нараа дэлхийн энтэй тамирчин болгохыг хичээдэг

Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ П.Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрбээр Монгол Улсаас анх удаа таеквондогийн төрлөөр олимпын эрх авч, “Рио-2016”-д шилдэг наймд шалгарч байсан билээ.Биднийг ярилцлага авахаар очиход шигшээ багийн бэлтгэлийнхээ дараа, өөрийн байгуулсан клуб дээрээ хичээл орж байлаа.


ЭЦЭГ, ЭХЧҮҮД СУРГУУЛИЙН ГАДАА ӨНЖИЖ БАЙНА

Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн билээ. 2020-2021 онд Ерөнхий боловсролын сургуульд 82 мянган хүүхэд суралцана гэсэн судалгаа гарсан. Хичээлийн шинэ жил эхлээд хоёр дахь долоо хоногтоо орлоо. Өмнөх жилүүдээс ялгаатай нь сурагчид “Ковид-19” цар тахлаас шалтгаалан долоо хоногийн гурван өдөр нь хоёр цаг 30 минут танхимаар, үлдсэн хоёр өдөр нь теле хичээл үзэх болсон. Эл горимыг энэ сарын 21-нийг хүртэл хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөө гарсан юм. Бодит нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар нийслэлийн зарим ЕБС-иудыг зорилоо.


“ОЮУ ТОЛГОЙ” ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭ ДОТООДООСОО АВЧ ЭХЭЛЛЭЭ

Оюу толгойн ордын уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 2-3 хувийг дотоодоосоо буюу Монгол Улсаас хангаж эхэллээ. Тодруулбал, "Өмнөд Бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Оюутолгой" ХХК-ийн хооронд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан юм. Тус гэрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нар гарын үсэг зурсан юм. Оюу толгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос уурхай БНХАУ-ын ӨМӨЗО-оос эрчим хүчээ авч хэрэглэж иржээ. Одоо дотоодын эрчим хүчний системээс уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангахаар болж, байна. Уг гэрээг байгуулснаар гадагш урсаж буй валютын урсгал дотооддоо үлдэж, эдийн засагт эерэг үр дүн гарах юм. Цаашид цахилгаан эрчим хүч нийлүүлэлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллахаар талууд тохирчээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс тодрууллаа.


Цаг хэмнэсэн номын “АТМ”

Эгч дүү хоёр автомат машиныг харж, бүх номуудын нэрийг алгасалгүйгээр уншин, хуруугаараа заан зогсох нь нүдэнд туслаа. Хүүхэд хаана ч шинэ, содон зүйлийг харж байдаг, сониучхан зантайг үүнээс харж болох.


Г.Аригбөх: ТОРГОН ЦЭРЭГ ЯВСАН МИНЬ МИНИЙ МӨНХИЙН БАХАРХАЛ

Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр МОНЦАМЭ агентлагийн зурагчин Б.Чадраабалын авсан, хөлс нь урсаж буй хүндэт харуулын зураг буусан нь нийгмийн сүлжээгээр “од” болсон. Цэрэг хүн л ийм тэвчээрийг гаргаж чадна гэдгийг, олон ч хүн сэтгэгдлээр үлдээсэн юм. Тэгвэл энэхүү зургийн эзэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан бэлтгэл түрүүч, дэд ахлагч Г.Аригбөхтэй ярилцлаа. 


Ж.Хайдав: Наадмын торгон дэвжээнд түрүүлэх Х.Баянмөнхийг ус руу оруулаад яахав гээд би орсон

Бөх сонирхогчид, бөхчүүдийн дунд “Увсын долоон хар” хэмээн нэрлэгдсэн, тэдний нэг болох, Зүүнговь сумын уугуул,


Б.Алтанжаргал: Дуулахаа болиод уурхайдаа ажиллая гэж шантарч байсан үе надад олон

Ард түмэндээ ардын дууч нэрээр танигдсан СТА Б.Алтанжаргалыг энэ удаагийн дугаарын зочноор урьж ярилцлаа.


Г.Бүддорж: Төв цэнгэлдэхээ тойроод алхахдаа харваач болсныхоо жаргалыг мэдэрдэг

Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, шагайн харвааны хамгийн залуу Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын дэд мастер Гантулгын Бүддоржтой ярилцлаа. 


Г.Намсрайжав: Наадамд явахад аав минь “зургаа даваарай” гэж захидаг байсан

Монгол Улсын начин Ж.Гэлэгийн хүү, улсын начин Г.Даваасамбуу, улсын харцага Г.Намсрайжав нар юм.


Нийтлэлчид